ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Огноо: 2026-10-26
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулиас "Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамны төлөөлөгчид мөн Англи болон Тажикистан Улсын эрдэмтэн, судлаачид, Монгол Улсын хууль зүй, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Отгонтэнгэр их сургуулийн багш, эрдэмтэд оролцох юм.

Хил хамгаалалтын өнөөгийн байдал, хилийн аюулгүй байдалд тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор зохион байгуулагдагдах энэхүү хуралд эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач, багш, алба хаагчид та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.226)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook