Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн байгууллагын “Нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий хэсгийн байцаагч нарыг чадавхжуулах” сургалт өнөөдрөөс /2026.10.26/ эхэллээ.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Г.Ганбаяр, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ч.Баатарсүрэн нар оролцов.
Тус сургалт нь богино хугацаанд шинээр томилогдсон цагдаагийн хэсгийн байцаагч нарыг чадавхжуулах, практикт гаргадаг нийтлэг алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад анхаарах асуудлын талаар онолын мэдлэг олгож, практик чадвар суулгах зорилгот