“ХҮҮХЭД, ЯВГАН ЗОРЧИГЧИЙН АМЬ НАСЫГ ХАМГААЛАХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ: НОТОЛГОО БА ХЯНАЛТ, ЗАМЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ, БОЛОВСРОЛЫН УЯЛДААНД СУУРИЛСАН ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-23

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас зохион байгуулсан “Хүүхэд, явган зорчигчийн амь насыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь: Нотолгоо ба хяналт, замын инженерчлэл, боловсролын уялдаанд суурилсан шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.10.23/ Их сургуулийн "Соёмбот" танхимд боллоо.

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.

Энэ удаагийн хуралд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургууль, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Хүн ам хөгжил Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт судалгааны хүрээлэн, Тээврийн цагдаагийн алба болон бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцсон нь онцлог байлаа.

Эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ Албан журмын даатгагчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, хүүхэд, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлжээ. Тус эмхэтгэлд бодит тоон мэдээлэл, судалгааны үр дүн, практик туршлагад тулгуурласан бүтээлүүд багтсан нь хамтын ажиллагааны чухал үр дүн болж байна.

Хурлаар хэлэлцүүлсэн судалгааны ажлууд нь зөвхөн онол, эрдэм шинжилгээний хүрээнд хязгаарлагдахгүй бөгөөд цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, эрх зүйн зохицуулалт, хяналтын үйл ажиллагаа, замын инженерчлэл болон боловсролын салбарт хэрэгжүүлэх бодитой санал, шийдлийг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Ийнхүү эрдэм шинжилгээний хурал нь хүүхэд, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл боловсруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook