“Аюулгүй орчин-Бидний оролцоо” аяны хүрээнд Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, албан хаагчдад ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.10.28/ Багш хөгжлийн танхимд зохион байгууллаа.
Тус сургалтыг Их сургуулийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Золзаяа, Цагдаагийн сургуулийн гүйцэтгэх ажлын тэнхимийн багш, ахлах дэслэгч Б.Мөнхзаяа нар удирдан явуулав.
Энэхүү сургалтаар багш, албан хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны талаарх мэдлэг, ойлголтыг бататгаж, болзошгүй эрсдэл, аюулыг урьдчилан илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн онол, практикийн ач холбогдол бүхий мэдээлэл өглөө.
Тус сургалт нь байгууллагын аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.