СОНСОГЧДЫН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ТОГЛОЛТЫН ӨМСГӨЛ ГАРДУУЛЛАА

Огноо: 2026-10-30
СОНСОГЧДЫН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ТОГЛОЛТЫН ӨМСГӨЛ ГАРДУУЛЛАА
СОНСОГЧДЫН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ТОГЛОЛТЫН ӨМСГӨЛ ГАРДУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын сагсан бөмбөгийн шигшээ баг 2026-2027 оны хичээлийн жилийн “Оюутны сагсан бөмбөгийн лиг” тэмцээнд амжилттай оролцож байна. 

Тус баг, тамирчдыг “Эс Жи Эйпс” багийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин болон “МОТ Капитал” үнэт цаасны компани дэмжин тоглолтын иж бүрэн хувцас гардууллаа. Спортын хөгжил, оюутан тамирчдын амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.

Их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа сонсогч, суралцагчдын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдадаа тэмцээнд нь амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook