Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын сагсан бөмбөгийн шигшээ баг 2026-2027 оны хичээлийн жилийн “Оюутны сагсан бөмбөгийн лиг” тэмцээнд амжилттай оролцож байна.
Тус баг, тамирчдыг “Эс Жи Эйпс” багийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин болон “МОТ Капитал” үнэт цаасны компани дэмжин тоглолтын иж бүрэн хувцас гардууллаа. Спортын хөгжил, оюутан тамирчдын амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.
Их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа сонсогч, суралцагчдын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдадаа тэмцээнд нь амжилт хүсье!