"ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТНЫГ МЭРГЭШҮҮЛЭХ" БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБАН ХААГЧДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Огноо: 2026-10-30
"ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТНЫГ МЭРГЭШҮҮЛЭХ" БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБАН ХААГЧДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

“Хамгаалалтын ажилтан, албан тушаалтныг мэргэшүүлэх” богино хугацааны сургалтыг 10 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар, Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Хишигтогтох, Мөрдөх арга зүйн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Дотоодын цэргийн штабын дарга, доктор (Ph.D), бригадын генерал Н.Лхагвасайхан, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар нар оролцов.

Тус сургалт нь хамгаалалтын ажилтан, албан тушаалтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook