Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн Их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд "Намрын спартакиад"–ийг 10 дугаар сарын 28-ны өдөр Их сургуулийн Спорт-албаны дадлага, сургалтын байгууламжид амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд бүрэлдэхүүн сургуулийн 700 гаруй сонсогч, суралцагч хөнгөн атлетикийн 9 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүд тодорлоо.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.