📌 Төв номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээ, орчин нөхцөлд хөндлөнгийн үнэлгээ хийх төслийн багийн хаалтын хурал 04 дүгээр сарын 21-ны өдөр боллоо.
📌Тус хуралд Эрдэм шинжилгээ инновацын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, Монголын номын санч, мэдээллийн ажилтнуудын холбооны төслийн координатор, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн, Монголын номын сангийн консерциумын захирал Ч.Мөнх-Эрдэнэ болон холбогдох албаны төлөөлөл оролцов.
📌Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл хийхтэй холбогдуулан явуулсан хөндлөнгийн үнэлгээний хүрээнд номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, орчин нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэх, сайжруулах чиглэлээр нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийсэн юм. Үүний үр дүнд Монголын Номын санч, мэдээллийн ажилтнуудын холбооноос боловсруулсан сайжруулалтын төлөвлөгөө, зөвлөмж бүхий тайланг төслийн багийн удирдлагууд Төв номын сангийн эрхлэгч, дэд хурандаа Д.Баттогоод хүлээлгэн өглөө.