📌 Их сургуулийн нийт сонсогч, суралцагчдын дунд сэтгэл зүйн боловсрол олгох, өөрийгөө танин мэдэх, сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах сэдэл өгөх зорилгоор “Сэтгэл зүйн боловсролтой суралцагч” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг.
📌Энэ жилийн хувьд Сэтгэл судлалын институтийн нийт багш, албан хаагчид болон ХУИС-ийн 3 түвшний оюутнууд хамтран сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгоо, стресс менежментийн цогц арга хэмжээг нэгтгэн зохион байгуулсанаараа онцлог боллоо.
📌Нийгмийн стресс ихтэй энэ цаг үед албаны онцлог ачаалал ихтэй бие бүрэлдэхүүний хувьд өөртөө анхаарч, өөрийгөө хайрлах нь сэтгэцийн болон биеийн эрүүл мэнддээ оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм.