ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Огноо: 2026-10-16
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралдааныг өчигдөр /2026.10.15/ Их сургуулийн “Соёмбот” танхимд шинэчлэн батлагдсан бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.

Их сургуулийн захирлын 2026 оны А/521 дүгээр тушаалаар Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус хуралдаанаар шинжлэх ухааны докторын зэрэг горилсон судалгааны бүтээл, шинжлэх ухааны докторын зэрэг горилох судалгааны сэдэв болон эрдэм шинжилгээний зөвлөхийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын Судалгааны арга зүйч-багш, доктор (Ph.D), профессор Ч.Нямсүрэнгийн “Гэмт хэргийн виктимологийн үндсэн асуудал” сэдэвт шинжлэх ухааны докторын зэрэг горилсон судалгааны бүтээлийг хэлэлцлээ.

Мөн Их сургуулийн хүндэт профессор, доктор (Ph.D), профессор Т.Оюунчимэгийн шинжлэх ухааны докторын зэрэг горилох судалгааны сэдэв болон эрдэм шинжилгээний зөвлөхийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.

Энэхүү хуралдаан нь Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг хэлэлцэн үнэлэх, шинжлэх ухааны докторын зэрэг горилох судалгааны ажлын зохион байгуулалтыг хангах чиглэлд ач холбогдолтой боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.88)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook