"Хүүхдийн төлөө За гэвэл заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зайг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх олон ажлууд зохион байгуулагдаж байна. Хүүхдийн эрхийн тухай хуулинд:
10 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг
10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ:
10.1.1.хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;
10.1.2.хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;
10.1.3.хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;
10.1.4.хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах;
10.1.5.хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах;
10.1.6.хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
10.1.7.хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;
10.1.8.хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах;
10.1.9.хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх;
10.1.10.хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;
10.1.11.хууль тогтоомжид заасан бусад.
10.2.Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.