Дотоод хэргийн их сургуулийн "Сонсогч, оюутны холбоо"-ны 27 дугаар чуулганыг 10 дугаар сарын 30-ны өдөр Их сургуулийн Соёлын төвд зохион байгууллаа.
Тус чуулганаар бүрэлдэхүүн сургууль бүрээс оролцсон сонсогч, суралцагчдын төлөөлөл нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөртэй танилцаж, холбооны тэргүүнийг сонгох санал хураалтыг Google Forms болон QR систем ашиглан цахимаар, ил тод явуулсан юм.
Цахим санал асуулгын дүнгээр Цагдаагийн сургуулийн 322 дугаар дамжааны сонсогч Ч.Ууганбат 49.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 521 дүгээр дамжааны сонсогч Б.Буяндэлгэр 25.9, Хууль зүйн сургуулийн 221 дүгээр дамжааны суралцагч Б.Дэлгэрчимэг 24.6 хувийн санал тус тус авсан байна.
Чуулганд оролцогчдын саналаар Цагдаагийн сургуулийн 322 дугаар дамжааны сонсогч Ч.Ууганбатыг Дотоод хэргийн их сургуулийн "Сонсогч, оюутны холбоо"-ны Тэргүүнээр сонголоо.