✅ Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимээс “Цагдаа судлал” клубтэй хамтран “Цагдаагийн байгууллагын түүхийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт мэдлэг, чадвар сорих тэмцээнийг зохион байгууллаа.
✅ Тэмцээний эхний өдөр хууль эрх зүйн мэдлэгийг шалгах, хоёр дахь өдөр галт зэвсэгтэй харьцах чадвар, буухиа тэмцээн гэсэн 3 төрлөөр өрсөлдөж, эрэгтэй төрөлд “Тэргүүн байр”-т Цагдаагийн сургуулийн 322 дугаар дамжааны түрүүч Г.Хос-Эрдэнэ, “Дэд байр”-т 324 дүгээр дамжааны сонсогч Ц.Энхболд, “Гутгаар байр”-т 324 дүгээр дамжааны ахлах түрүүч Л.Мөнхсайхан, эмэгтэй төрөлд “Тэргүүн байр”-т тус сургуулийн 321 дүгээр дамжааны сонсогч А.Болормаа, “Дэд байр”-т 324 дүгээр дамжааны сонсогч Д.Сэлэнгэ, “Гутгаар байр”-т 323 дугаар дамжааны сонсогч М.Дуламсүрэн нар шалгарлаа.
✅ Тэмцээн нь сонсогч, суралцагчдын цагдаагийн байгууллагын түүхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цагдаагийн алба, ажил мэргэжлээрээ бахархах, ажил үүргээ чин шударгаар биелүүлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.