✅️"Мишээл" экспод зохион байгуулж байгаа “Боловсролын шинэчлэл-2026” үзэсгэлэнд Дотоод хэргийн их сургууль бакалаврын түвшний 15 хөтөлбөрөө танилцуулан дөрөв дахь өдрөө оролцож байна.
✅️Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох Цагдаа, Дотоодын цэрэг, Хил хамгаалах, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүхийн шинжилгээ чиглэлийн 14, Эрх зүйн чиглэлийн 1 нийт 15 хөтөлбөрт элсэлт авна.