✅ Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө.
✅ Өдөрлөгийн хаалтын ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, иргэд оролцов.
✅ Гурван өдөр үргэлжилсэн тус өдөрлөгт Дотоод хэргийн их сургуулиас бүх түвшний сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулж, элсэлтийн бүртгэлийг газар дээр нь хийж үйлчиллээ. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, профессор, багш нарын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. Түүнчлэн өдөрлөгийн гурав дахь өдөр 100 сонсогчийн хийн болон болзолт тулааны үзүүлэх тоглолтыг иргэдэд сонирхууллаа.