✅ Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Суурийн Жанцан агсны нэрэмжит “Сонсогч суралцагчдын дүрмийн бус харилцаа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын шалтгаан нөхцөл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимээс сонсогч, суралцагч нарын дунд зохион байгууллаа.
✅ Сонсогч, суралцагчдын дунд үүсэж буй дүрмийн бус харилцаа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, суралцах орчны аюулгүй, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг дэвшүүлэх, оюутнуудын судалгааны ур чадварыг хөгжүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний хуралд шалгарсан шилдэг 6 илтгэл бүхий 11 сонсогч, суралцагч оролцлоо.
✅Шилдэг илтгэлээ хэлэлцүүлсэн Цагдаагийн сургуулийн 325 дугаар дамжааны сонсогч Ц.Хаш-Эрдэнэ, М.Мөнххүслэн, Б.Санчир, Б.Өнөрцэцэг, 3211 дүгээр дамжааны сонсогч Д.Наранзаяа, Б.Өлзийхүү, Б.Мичид-Эрдэнэ, М.Мөнгөнцэцэг, Хууль зүйн сургуулийн суралцагч Д.Минжээ, Г.Хулан мөн тус сургуулийн 232 дугаар дамжааны суралцагч А.Анужин нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.