✅ Онцгой байдлын сургууль, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль хамтран “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг эрэн хайх аврах ажиллагаанд ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.04.29) зохион байгууллаа.
✅ Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эрэн хайх, аврах ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг ашиглаж буй олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалтыг судлах, Онцгой байдлын байгууллагад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ашиглалтыг боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, улмаар сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх зорилготой.
✅ Тус хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Онцгой байдлын сургууль, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцож, илтгэлээ хэлэлцүүлснээс тэргүүн байранд ҮАБ-ын Агаарын ажиллагааны салбарын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Бямбасүрэн, дэд байранд Онцгой байдлын сургуулийн ГХАТ-ийн багш, ахмад Н.Төгсбаяр, гутгаар байранд “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн ОБАТ-ийн багш, ахлах дэслэгч М.Эрдэнэбаатар нар шалгарлаа.
✅ Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт эрдэмтэн багш, албан хаагчид та бүхний эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.