✅ Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералуудын өдөр" өнөөдөр /2026.04.28/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал алтан мөрдөст генералуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр "Эрхэм дээд цолны нэр хүнд, мөрдэс бол эх оронч үзэл, эв нэгдэл, эрхэмлэл хүндлэлийн Гэрэгэ юм" хэмээн онцлов.
✅ Мөн энэ үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алтан мөрдөст генералууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
✅ 82 жилийн хугацаанд 240 эрхэм генерал цол хүртсэнээс маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 төржээ.
✅ Дотоод хэргийн их сургуулийнхаа нэрийн хуудас, эрхэм бахархал болсон генералууддаа баярын мэнд хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.