✅ Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.05.08/ боллоо. Тус хуралдаанаар Дотоод хэргийн их сургуулийн докторант Э.Хишигбайгаль “Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний хэрэгжилт, түүний баталгаа”, докторант Б.Одгэрэл “Патентлагдах чадварын эрх зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлага” сэдэвт докторын зэрэг горилсон диссертацыг хэлэлцүүлж, хууль зүйн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалав.
✅ Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хошууч Э.Хишигбайгаль, хууль зүйн ухааны доктор Б.Одгэрэл нартаа халуун баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.