✅ Дотоод хэргийн их сургуулийн “Сонсогч, оюутны холбоо”, Албаны бэлтгэлийн Соёмбо төв хамтран сонсогч, суралцагчдын дунд хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын 16-ны өдөр Их сургуулийн хөл бөмбөгийн талбайд зохион байгууллаа.
✅ Тус тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын нийт 11 багийн тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Цагдаагийн сургуулийн нэгдүгээр баг, дэд байранд Цагдаагийн сургуулийн хоёрдугаар баг, гутгаар байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн баг, тамирчид шалгарав.
✅ Тэмцээний “Шилдэг тоглогч”-оор 341 дүгээр дамжааны түрүүч Э.Өлзийдаваа, “Шилдэг довтлогч”-оор 322 дугаар дамжааны сонсогч Э.Бумбаяр, “Шилдэг хамгаалагч”-аар 343 дугаар дамжааны сонсогч Б.Оргил, “Шилдэг хаалгач”-аар 533 дугаар дамжааны сонсогч Ж.Алтанбаяр нар тус тус шалгарсан байна.
✅ Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.