✅ Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Гамшиг судлалын салбар дахь хиймэл оюуны хэрэглээ, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.05.22/ зохион байгууллаа. Энэхүү хуралд их, дээд сургууль болон судалгааны 9 байгууллагын эрдэмтэн, судлаач оролцож, 30 гаруй илтгэл ирүүлснээс шалгарсан 8 илтгэлийг хэлэлцүүлэв.
✅ Тус хурлаар хиймэл оюуны гамшгийн эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэлт, эрт сэрэмжлүүлэг, зайнаас тандан судлал, эрэн хайх, аврах ажиллагаа болон шийдвэр гаргалтад ашиглах боломж, өнөөгийн чиг хандлага зэрэг тулгамдсан асуудлыг хөндлөө.
✅ Мөн гамшиг судлалын салбар дахь судалгаа, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцлов.