Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталсан төгсөлтийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үргэлжилж байна.
Тус комиссын бүрэлдэхүүн 2025-2026 оны хичээлийн жилд тус сургуулийг төгсөх 30 дамжааны 574 сонсогч, суралцагч гараас 25 төрлийн шалгалтыг авна.
Төгсөлтийн шалгалт 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Төгсөгчид та бүхэндээ амжилт хүсье.