✅ Киргизийн Бүгд Найрамдах Улсын Бишкек хотод 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд гардан тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
✅ Тус тэмцээнд 20 гаруй орны 200 гаруй тамирчин оролцсоноос Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаярын дасгалжуулсан Цагдаагийн сургуулийн 328 дугаар дамжааны сонсогч С.Нандин-Эрдэнэ өөрийгөө хамгаалах төрлийн 58 кг жинд алтан медаль, тулааны төрлийн 48 кг жинд хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
✅ Их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн тэмцээндээ амжилттай оролцсонд баяр хүргэж амжилт хүсье.