Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний гвардын тухай хууль боловсруулах хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр /2026.05.14/ Удирдлагын академийн Команд штабын сургалтын танхимд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт Их сургуулийн дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацийн газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, урилгаар цэргийн ухааны доктор (Ph.D), дэслэгч генерал Д.Ганзориг, хууль зүйн доктор (Ph.D), профессор, хошууч генерал М.Ганболд, Монгол Улсын гавьяат багш, ДХИС-ийн Удирдлагын академийн ахлах багш, доктор (Ph.D), профессор, хурандаа Н.Наранжамц, ҮБХИС-ийн Удирдлагын академийн ахлах багш, доктор, профессор, хурандаа Д.Чойбаатар, доктор (Ph.D), хурандаа Д.Мөнхсайхан, ҮАБЗ-ийн Стратеги судлалын хүрээлэнгийн ахлах судлаач, хурандаа Ж.Содбилэг, доктор (Ph.D), дэд хурандаа Амарбат, ЦЕГ-ын Стратеги судлалын төвийн ахлах судлаач, хошууч Б.Энхжин болон ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд 3 илтгэл хэлэлцүүлж, эрдэмтэн судлаачид Үндэсний гвардын тухай хууль боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн санал бодлоо илэрхийлж, зөвлөмж өглөө.