✅ Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн хөтөлбөрийн "Цагдаа", "Хилчин-Ахлагч", "Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан" сургалтын сонсогчдын хээрийн сургалт, дадлагыг 05 дугаар сарын 11-19-ний өдрүүдэд “Гүнжийн хоолой” дахь Сургалт, дадлагын төвд зохион байгууллаа.
✅ Тус сургалт, дадлагын хүрээнд цэргийн албаны зохион байгуулалт, соёл олон нийтийн ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, сонсогчдын онолын мэдлэгийг бодит нөхцөлд хэрэгжүүлэх, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангахад чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм.
✅ Хээрийн сургалт, дадлага нь сонсогчдын мэргэжлийн бэлтгэлийг бодит орчинд бататгах, хамт олонч хандлага, үүрэг гүйцэтгэх чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.