logo

ХУРАНДАА Ц.ГАНЧИМЭГ: “ОНЦГОЙ БАЙДАЛ - ГАМШИГ СУДЛАЛ” АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Огноо: 2026-05-07

✅️Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор, хурандаа Ц.Ганчимэгтэй тус сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрийн талаар ярилцлаа.

✅️“Онцгой байдал-гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү.

-Манай сургууль нь гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын мэргэшсэн хүний нөөцийг стратегийн түвшинд чадавхижуулах зорилгоор 2015 оноос ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм.

✅️“Онцгой байдал-гамшиг судлал” магистрын хөтөлбөр нь 2022 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж, магадлан итгэмжлэгдсэн. Улмаар 2024 онд хөтөлбөрийн ахиц дэвшлийн үнэлгээгээр сургалт-судалгааны тогтвортой хөгжлийг амжилттай тайлагнасан нь тус хөтөлбөрийн үндэсний хэмжээний статус болон академик чансааг бататгаж байна.

-“Онцгой байдал-гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрийн эрэлт хэрэгцээг тодорхойлбол?

✅️Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зөвхөн хариу арга хэмжээ авах бус, эрсдэлд суурилсан стратегийн удирдлагад шилжих шилжилтийг шаардаж байна. Энэхүү хэрэгцээнд тулгуурлан манай хөтөлбөр нь:

- Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын туршлагад тулгуурлан судалгаа, шинжилгээ, инновацад суурилсан оновчтой шийдвэр гаргах чадвартай судлаачдыг бэлтгэх;

- Гамшиг судлалыг салбар дундын шинжлэх ухааны уулзвар дээр гүнзгийрүүлэн судлах нөхцөлийг бүрдүүлэх;

- Гамшгийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан таамаглах, хариу арга хэмжээг төлөвлөх стратегийн түвшний мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна.

-“Онцгой байдал-гамшиг судлал” ахисан түвшний хөтөлбөрийн онцлог нь юу вэ?

-Тус хөтөлбөрийн гол онцлог нь гамшгийн нөхцөл байдлыг системийн хандлагаар, олон талт шинжлэх ухааны хүрээнд авч үздэгт оршино.

“Онцгой байдал-гамшиг судлал” магистрын хөтөлбөрт инженерчлэл, экологи, эдийн засаг болон сэтгэл судлал зэрэг олон талт мэргэжлийн суурьтай элсэгчид суралцсанаар гамшгийн эрсдэлийг цогц байдлаар шинжлэх, системийн түвшний шийдэл боловсруулах боломжтой.

-Төгсөгчид ямар мэдлэг, чадварыг эзэмших вэ?

✅️Суралцагчид тус хөтөлбөрт суралцаж төгссөнөөр бие даан шинжлэх ухааны судалгааны ажил гүйцэтгэх, онолын дүгнэлт боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бодлого, стратегийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, орчин үеийн дэвшилтэт техник технологийн хэрэглээг эзэмшиж гамшгаас хамгаалах практикт нэвтрүүлэх зэрэг чадамжийг эзэмшинэ.

✅️Гамшиг судлалын салбарт өөрийн эрдэм мэдлэгийг зориулах, шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бүтээх эрмэлзэлтэй залуу судлаач та бүхнийг манай ахисан түвшний хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Дотоод хэргийн их сургуулийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна.

🌐 Бүртгэлийн холбоос: https://elselt.uia.gov.mn/home

2026-05-07 өдөр

Бусад мэдээ
“ГАМШИГ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ГАМШИГ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-22
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

2026-05-22
“СТИЛЬ БА ОНДООШИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“СТИЛЬ БА ОНДООШИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-22
Багш, алба хаагчдын цахим сургалт зохион байгуулах ур чадварыг үе шаттайгаар нэмэгдүүлж байна

Багш, алба хаагчдын цахим сургалт зохион байгуулах ур чадварыг үе шаттайгаар нэмэгдүүлж байна

2026-05-22
ОЛОН УЛСЫН ISO/IEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018) СТАНДАРТЫГ ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЛАБОРАТОРИУДАД НЭВТРҮҮЛЛЭЭ

ОЛОН УЛСЫН ISO/IEC 17025:2017 (MNS ISO/IEC 17025:2018) СТАНДАРТЫГ ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЛАБОРАТОРИУДАД НЭВТРҮҮЛЛЭЭ

2026-05-22
БАГШ, АЛБАН ХААГЧДЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

БАГШ, АЛБАН ХААГЧДЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

2026-05-21
ХЭЭРИЙН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭЭРИЙН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-21
ГАРДАН ТУЛААНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

ГАРДАН ТУЛААНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2026-05-21
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2026-05-21
"Эрдмийн далай" сонины шинэ цахим дугаарыг толилуулж байна

"Эрдмийн далай" сонины шинэ цахим дугаарыг толилуулж байна

2026-05-20
Судалгааны ажил бичих арга зүйн сургалт зохион байгууллаа

Судалгааны ажил бичих арга зүйн сургалт зохион байгууллаа

2026-05-20
ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-20
ТА БҮХНИЙГ ГАМШИГ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧИГ ХАНДЛАГА ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ТА БҮХНИЙГ ГАМШИГ СУДЛАЛЫН САЛБАР ДАХЬ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ, ЧИГ ХАНДЛАГА ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026-05-20
Та бүхэндээ  Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг танилцуулж байна

Та бүхэндээ Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг танилцуулж байна

2026-05-20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨР, БОСГО ОНООНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨР, БОСГО ОНООНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

2026-05-19
ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-05-19
ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2026-05-19
"ТЭРБУМ МОД" АЯНЫ ХҮРЭЭНД ТҮРГЭНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 200 ГАРУЙ ШИНЭС МОД ТАРИЛАА

"ТЭРБУМ МОД" АЯНЫ ХҮРЭЭНД ТҮРГЭНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 200 ГАРУЙ ШИНЭС МОД ТАРИЛАА

2026-05-18
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХМАДУУД ЦАГААН ДАВААНЫ НӨХӨН СЭРГЭЭГДСЭН ТАЛБАЙД МОД ТАРИЛАА

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХМАДУУД ЦАГААН ДАВААНЫ НӨХӨН СЭРГЭЭГДСЭН ТАЛБАЙД МОД ТАРИЛАА

2026-05-18
“ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ҮНДЭСНИЙ ГВАРДЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ҮНДЭСНИЙ ГВАРДЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-15