Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл ХЗДХЯ-ны Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт зохион байгуулав.
Уулзалтын үеэр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зохион байгуулалт, бодлого төлөвлөлт, судалгааны арга зүй, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл, туршлага солилцлоо. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн хууль зүйн шинжлэх ухааны судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй дэмжлэг үзүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг онцлон хэлэлцсэн юм.
Энэхүү уулзалт нь хууль зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй судалгааны хүрээлэнгүүдийн уялдаа холбоог бэхжүүлэх, практикт суурилсан судалгааг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.