✅️ Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой, Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн "Соёмбо" төвийн ахлах дасгалжуулагч-багш, олимпын алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, хурандаа Э.Содномпилжээгийн нэрэмжит “EQUIPPED Пауэрлифтингийн 20 дахь удаагийн хэрэглэлтэй улсын аварга шалгаруулах тэмцээн 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд боллоо.
✅️Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжааны сонсогч О.Батзориг өсвөр үеийн -59 кг жинд суулт-алт, шахалт-алт, таталт-алт нийлбэр дүнгээр алтан медаль, Монгол Улсын суулт, нийлбэрийн рекорд шинэчлэн тогтоолоо.
✅️Мөн залуучуудын -59 кг жинд суулт-хүрэл, шахалт, таталт, нийлбэр - мөнгөн медаль хүртэж, амжилттай оролцсон юм. Их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн тэмцээндээ амжилттай оролцсон тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.