✅️НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь “Монгол Улсад хууль сахиулах салбарт хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг ахиулах” төслийг үндэсний түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
✅️Үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургуульд “Жендэрийн гэрчилгээжүүлэлт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх урьдчилсан үнэлгээний танилцуулга, нээлтийн үйл ажиллагаа, сургалтыг зохион байгууллаа.
✅️Нээлтэд ДХИС-ийн Дэд захирал бөгөөд Жендэрийн дэд зөвлөлийн дарга, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, ХЗДХЯ-ны Жендэрийн салбар хороодын мэргэжилтэнгүүд, санхүүгийн албаны дарга нар, Их сургуулийн багш албан хаагчид, албаны бусад хүмүүс оролцсон юм.
✅️Дотоод хэргийн их сургууль болон Үндэсний аудитын газарт Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлтийн (Gender Seal) суурь үнэлгээг хийх, байгууллагын чадавх болон хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.