Тус аяны хүрээнд зохион байгуулж буй “Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис өнөөдөр /2026.09.03/ Баянзүрх дүүрэг дэх "Тэнгэр" худалдааны төвийн орчим ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээ, лавлагааг иргэдэд нэг дороос шуурхай хүргэлээ.
“Иргэн төвт төрийн үйлчилгээ”-ний явуулын оффис нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг цэгээс түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.
Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр.
Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр.