Эцэг эхчүүд та бүхнийг Дотоод хэргийн их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн "Клуб, секц, дугуйлан"-гийн нээлтийн үйл ажиллагаанд урьж байна.
Энэхүү арга хэмжээ нь сонсогч, суралцагчдын авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг дэмжих, хичээлээс гадуурх цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Их сургуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй клуб, секц, дугуйлангийн онцлогийг суралцагчид болон тэдний эцэг эхчүүдэд танилцуулах, сурталчлах зорилготой юм.
Арга хэмжээний хөтөлбөрт:
Клуб, секцүүдийн онцлог үйл ажиллагааны танилцуулга.
Сонсогч, суралцагчдын тусгай үзүүлбэр, урлагийн тоглолтууд.
Хаана: ДХИС-ийн Спорт, албаны сургалт, дадлагын талбайд
Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагт
Хэн оролцох: Багш, албан хаагч, сонсогч, суралцагчид болон тэдний эцэг эхчүүдэд