“ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ ЧАДАВХЖУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ"-ЫН НЭЭЛТ БОЛЛОО

Огноо: 2026-10-19
“ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ ЧАДАВХЖУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ
“ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ ЧАДАВХЖУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ"-ЫН НЭЭЛТ БОЛЛОО

Дотоод хэргийн их сургууль, Дотоодын цэргийн штабтай байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд “Хамгаалалтын ажилтныг чадавхжуулах богино хугацааны сургалт”-ыг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн байрлалд “Шалган нэвтрүүлэгчийг чадавхжуулах” сэдэвт сургалтаар эхлүүллээ.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Цагдаагийн сургуулийн захирал, Дотоодын цэргийн 804 дүгээр ангийн захирагч, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар нар оролцож, сургалтыг албан ёсоор нээсэн юм.

Энэхүү сургалт нь хоёр байгууллага хамтран зохион байгуулж байгаа анхны сургалт юм. Сургалт 9 хоногийн хугацаанд 64 цагийн хугацаатай танхим, лаборатори хэлбэрээр зохион байгуулагдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.45)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook