Дотоод хэргийн их сургууль болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Б.Должинсүрэнг урьж Эрх зүй хөтөлбөрийн нэгдүгээр дамжааны суралцагчдад “Улсын бүртгэлийн мэдээллийг хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах нь: эрх зүйн үндэслэл, практик хэрэглээ” сэдэвт сургалтыг 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар улсын бүртгэлийн мэдээллийг хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах эрх зүйн үндэслэл, мэдээлэл авах болон ашиглах журам, практикт анхаарах асуудал, мэдээллийн нууцлал, хамгаалалтын талаар танилцуулав. Мөн суралцагчдын улсын бүртгэлийн мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт, түүнийг мэргэжлийн үйл ажиллагаанд зөв хэрэглэх талаар сонирхсон асуултад хариулж мэдээлэл өглөө.
Тус сургалт нь эрх зүйч мэргэжлээр суралцаж буй суралцагчдын онолын мэдлэгийг практик ойлголтоор баяжуулах, улсын бүртгэлийн мэдээллийг хуульд нийцүүлэн ашиглах мэдлэг, чадварыг төлөвшүүлэхэд чиглэснээр онцлог байв.