Цагдаагийн сургуулиас “Эрүүл агаар” явган аяллыг 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх хайрханд зохион байгууллаа.
Тус явган аялал нь алба хаагчдыг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх, ажлын ачаалал, стрессийг бууруулах, байгальд зөв боловсон аялах дадлыг хэвшүүлэхэд чиглэв.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд алба хаагчид байгалийн цэвэр агаарт алхаж, цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ хамт олны нөхөрсөг харилцаа, харилцан ойлголцол, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх боломж бүрдсэн юм.