Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд Монголын үндэсний уламжлалт өв соёл, үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, залуу үеийн бие бялдар, авхаалж самбааг хөгжүүлэх, үндэсний ёс заншлыг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Үндэсний спортыг сурталчлах өдөрлөг”-ийн хүрээнд үндэсний бөх, үндэсний сурын харваа, шагайн харвааг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Их сургуулийн спорт заал, “Спорт албаны дадлага, сургалтын байгууламж” хөлбөмбөгийн талбайд тус тус амжилттай зохион байгууллаа.
Үндэсний бөхийн төрөлд:
Түрүү бөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 531-р дамжааны сонсогч Б.Лхагважав
Үзүүр бөх Хилийн албаны сургуулийн 432-р дамжааны сонсогч Д.Хулансамбуу
Шөвгийн дөрөвт Хилийн албаны сургуулийн 444-р дамжааны дэд түрүүч Г.Чинбат
Шөвгийн дөрөвт Цагдаагийн сургуулийн 332-р дамжааны сонсогч З.Баярбаатар
Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт Хилийн албаны сургуулийн 436-р дамжааны сонсогч М.Болдоо
Дэд байрт Хилийн албаны сургуулийн 411-р дамжааны сонсогч Б.Тэргүүнзаяа
Гутгаар байрт Онцгой байдлын сургуулийн 643-р дамжааны сонсогч Б.Нацагдорж
Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрт Хилийн албаны сургуулийн 426-р дамжааны сонсогч А.Амгалан-Эрдэнэ
Дэд байрт Хилийн албаны сургуулийн 444-р дамжааны сонсогч Т.Батцэцэг
Гутгаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 542-р дамжааны сонсогч Г.Хишгээ
Шагайн харвааны төрөлд:
Тэргүүн байрт Хууль зүйн сургуулийн 221-р дамжааны суралцагч Э.Эрхэмбилэг
Дэд байрт Цагдаагийн сургуулийн 721-р дамжааны сонсогч Д.Мөнх-Оргил
Гутгаар байрт “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн 4001-р дамжааны сонсогч Г.Эрдэнэхүү нар тус тус шалгарлаа.
Үндэсний өв, соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь амжилт хүсье.