ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Огноо: 2026-10-19
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Баянзүрх дүүргийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Спортын анхдугаар наадам” 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Энэхүү спортын наадам нь байгууллагуудын хамтын ажиллагаа, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, бие бялдрын хөгжил, спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Наадамд 37 байгууллагын 23 багийн 350 гаруй тамирчин оролцож, дартс, корнхол, волейбол гэсэн спортын гурван төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Спортын наадамд Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын газрын Албаны бэлтгэлийн "Соёмбо" төвийн багш, ахмад Б.Сарнайсүрэн ахлагчтай волейболын эмэгтэй баг тамирчид тэргүүн байр, тус төвийн багш, ахлах дэслэгч Т.Ариунсүх ахлагчтай волейболын эрэгтэй баг тамирчид дөрөвдүгээр байр, Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн графикч-эвлүүлэгч, ахлах дэслэгч Г.Энхсайхан ахлагчтай дартс баг тэргүүн байр тус тус эзэллээ. Шилдэг тоглогчоор Сургалтын газрын Албаны бэлтгэлийн "Соёмбо" төвийн багш, ахмад Б.Сарнайсүрэн шалгарлаа.

Их сургуулиа төлөөлөн спортын наадамд амжилттай оролцсон баг тамирчидадаа баяр хүргэж амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.45)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook