Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн дэргэдэх “Зохицуулагч” клуб нь Хууль сахиулах их сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн дэргэдэх “ХАЗО” клуб нэртэйгээр анх байгуулагдсан.
Клубийн удирдагч багшаар 2014 оноос 2018 он хүртэл Замын цагдаагийн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболд, тус тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Д.Далайцэрэн, 2018-2023 он хүртэл Замын цагдаагийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Т.Анхбаяр, 2023-2026 он хүртэл тэнхимийн багш, цагдаагийн дэд хурандаа Н.Пүрэвдорж, 2026 оны 04 дүгээр сараас эхлэн Замын цагдаагийн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Б.Энхболд, мэргэшүүлэх хөтөлбөрийн 3222 дамжааны сонсогч Д.Эльбрус нар тус тус удирдан зохион байгуулан ажиллаж байна.
Тус клубийн гишүүд нь үе үеийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” мэргэшүүлэх бакалаврын хөтөлбөрийн сонсогчдоос гадна “Цагдаагийн ажил-Эрх зүй”, “Цагдаа судлал” хөтөлбөрийн сонсогчид сонирхлоороо хамрагдан клубийн үйл ажиллагаанд оролцож байна.
“Зохицуулагч” клубийн дүрмийг 2014 он, 2018 он, 2022 онуудад тус тус шинэчлэн цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэн зорилгоо тодорхойлон явуулж байгаа бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сонирхон судлах боломжийг бүрдүүлэх тэнхимийн материаллаг баазад тулгуурлан бүтээлч сэтгэхүйг дэмжих зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Мөн бусад их дээд сургуулиудтай хамтран 1-4 курсийн оюутан залуучуудад “Замын хөдөлгөөний соёл – Бидний оролцоо” сэдвээр лекц уншиж инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” мэргэшүүлэх хөтөлбөрөөр суралцаж Тээврийн цагдаагийн албанд орж ажиллах боломжтой талаар хөтөлбөрийг сурталчлан ажиллаж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ТЭНХИМИЙН ДЭРГЭДЭХ ЗОХИЦУУЛАГЧ КЛУБ