ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН КЛУБ, СЕКЦ, ДУГУЙЛАНГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Огноо: 2026-10-22
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН КЛУБ, СЕКЦ, ДУГУЙЛАНГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН КЛУБ, СЕКЦ, ДУГУЙЛАНГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дотоод хэргийн их сургуульд үйл ажиллагаа явуулдаг клуб, секц, дугуйлангуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр (2026.10.21) Их сургуулийн Спорт албаны сургалт, дадлагын талбайд боллоо.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд, Захиргааны зөвлөлийн гишүүд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн багийн төлөөлөл, багш, албан хаагчид болон 1400 гаруй сонсогч, суралцагч оролцов.

Дотоод хэргийн их сургуульд өнөөдрийн байдлаар сонсогч, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилготой 50 гаруй клуб, секц, дугуйлан үйл ажиллагаа явуулж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр клуб, секц, дугуйлангууд тус бүрийн үйл ажиллагаа, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн гаргаж, сонсогч, суралцагчдад мэдээлэл хүргэлээ. Түүнчлэн сонсогч, суралцагчид сонирхсон клуб, секц, дугуйландаа бүртгүүлж, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болсон юм.

Сонсогч, суралцагчдынхаа өөрийгөө хөгжүүлэх, шинийг сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.157)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook