ДХИС-ИЙН СУДЛААЧДЫН “HOTSPOT APPLICATION DEVELOPMENT” ТӨСӨЛ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙРЫГ ЭЗЭЛЖ БАЙВ

Огноо: 2026-10-21
ДХИС-ИЙН СУДЛААЧДЫН “HOTSPOT APPLICATION DEVELOPMENT” ТӨСӨЛ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙРЫГ ЭЗЭЛЖ БАЙВ
ДХИС-ИЙН СУДЛААЧДЫН “HOTSPOT APPLICATION DEVELOPMENT” ТӨСӨЛ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙРЫГ ЭЗЭЛЖ БАЙВ

Хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдлын салбарын инновацыг хөгжүүлэх, онол-практикт тулгамдсан асуудлыг судалгаанд суурилан шийдвэрлэх, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг үнэлж урамшуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг төсөл” шалгаруулах уралдааны 2025 оны тэргүүн байрыг Дотоод хэргийн их сургуулийн судлаачдын баг эзэлж байсан юм.

Тус уралдаанд ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Н.Сайнбаяр, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач, докторант, цагдаагийн хошууч В.Номинчулуун, ахлах судлаач, докторант, цагдаагийн ахлах дэслэгч С.Солонго, Үндэсний дата төвийн системийн ахлах инженер Б.Даваапүрэв нарын бүрэлдэхүүнтэй судлаачдын баг амжилттай оролцож, грантын эзэд болсон билээ.

Судлаачдын багаас дэвшүүлсэн “Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих Hotspot application development” төсөл нь цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналтыг оновчтой зохион байгуулах чиглэлд технологийн шинэ шийдлийг санал болгосноороо онцлогтой байв.

Уг төслийн хүрээнд:

• Гэмт хэргийн орон зайн болон өгөгдлийн шинжилгээнд үндэслэн эрсдэлт цэгүүдийг тодорхойлж, эргүүлийн хуваарилалтыг оновчтой болгох;

• Хэргийн газарт хурдан шуурхай үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлэх;

• Цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ СУДЛААЧ, ЦАГДААГИЙН ХОШУУЧ В.НОМИНЧУЛУУН

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.157)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook