Гурав дахь жилдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлд тэгш, хүртээмжтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх, хүний эрхийн сургалт, судалгаа, мэргэжлийн хөгжлийн болон нийгмийн оролцооны хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн харилцан идэвхтэй ажиллаж байна.
Энэ удаагийн уулзалтаар эрдэмтэн багш, алба хаагч, суралцагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, судалгаа, олон улсын туршлагын талаар сургалт, эрдэм шинжилгээг хамтран өргөжүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулахаар санал солилцсон юм.