Ариутгагч төхөөрөмжийн зориулалт болон ашиглалтын талаар Санхүү, ар талын газрын үйлчлэгчдэд шинэ инновацийн бүтээл зохион бүтээгч БНСУ-ын "Lighttalk" компанийн захирал И Сан Юүн сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү төхөөрөмж нь нийтийн ариун цэврийн өрөөний ОО-ийн суултуурыг автоматаар дотор тал болон эрмэг хэсгийг бүхэлд нь ариутгаж, нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх зориулалт бүхий "Lihght Queen" инновацын шинэ бүтээл төхөөрөмж юм.
Тус төхөөрөмжийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын Төрийн худалдан авалтын газрын санхүүжилтээр Дотоод хэргийн их сургуулийн ариун цэврийн өрөөнүүдэд суурилуулсан байна.
Энэхүү инновацын шинэ төхөөрөмж нь ариутгалын Плазма технологиар ариун цэврийн суултуурын дотор талын вирус ковид-19-ийн нян бактерийг 99.9% хүртэл ариутгах үр дүнтэй юм