БАГШ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-04
БАГШ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоод хэргийн их сургуулийн багш, профессор, судлаачдын мэргэжлийн хөгжил, 2026–2027 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн ойлголтыг танилцуулах зорилгоор “БАГШ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, СЕМИНАР—ыг семинарыг 2026 оны 09 дүгээр сарын 03, 04 -ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын үеэр Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал, Т.Сүхболд, Дэд бөгөөд Сургалтын газрын захирал Э.Сэргэлэнбаатар нар их сургуулийн хөгжлийн бодлого, цаашдын чиглэл, шинэ хичээлийн жилд хэрэгжүүлэх зорилт, багш ажилтнуудын анхаарах асуудлуудыг танилцуулж, байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой үүрэг, чиглэл өглөө.

 

Нэгдсэн сургалт нь өнөөгийн дээд боловсролын өөрчлөлт, их сургуулийн нийгмийн үүрэг, төрийн албаны болон багшийн мэргэжлийн ёс зүй, хүний эрхэд суурилсан боловсролын үзэл баримтлал зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан бөгөөд дараах үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:

Боловсролын ирээдүй

Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт болон шинэ үеийн суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтын арга зүй, багшийн ур чадвар, их сургуулийн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн шинэчлэх;

Их сургуулийн шинэ үүрэг

Их сургууль нь зөвхөн мэдлэг дамжуулах байгууллага бус, мэдлэг бүтээх, инноваци хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний хөгжилд хувь нэмэр оруулах мэдлэгийн төв болох шаардлагатайг онцолж, сургалт–судалгаа–инноваци–нийгмийн оролцооны уялдааг сайжруулах;

Багшийн мэргэжлийн ёс зүй

Төрийн албан хаагчийн болон Багшийн мэргэжлийн нэр хүнд, ёс зүйн хариуцлага, шударга байдал, академик шударга ёс, суралцагчийг хүндэтгэх харилцаа, мэргэжлийн үлгэр дуурайллын талаар хэлэлцэж, багш бүр байгууллагын үнэт зүйл, ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөх шаардлагатайг онцоллоо.

Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нартаа 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.174)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram