Хүүхэд бүрийн инээд, мөрөөдөл, эрүүл ирээдүйг хамтдаа хамгаалъя.
Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн бол — заавал хийе!
Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд 2016-2025 онуудад 608 хүүхэд зам, тээврийн осол, гэмтлээс шалтгаалж, нас барсан байна. Үүний 290 (47.7%) нь 6-8 дугаар саруудад бүртгэгджээ.
Эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ зам, тээврийн осол, гэмтлээс сэргийлэхэд онцгой анхаарал хандуулна уу. "Хүүхдийн төлөө За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
ЭНЭХҮҮ АЯНД ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ НЭГДЭЖ БАЙНА