“Онцгой байдлын стратеги” магистрын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх ажлын нээлтийн ажиллагаанд Удирдлагын академийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, БМИҮЗ-ийн шинжээч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Оюунцэцэг, шинжээч, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Л.Мянгандаш, Онцгой байдлын ерөнхий газрын Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Гэрэлзаяа, БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн П.Бүжин, тус академийн тэнхимийн профессор, багш, албан хаагчид оролцлоо.
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь сургалтын чанар, агуулга, орчин, багшлах боловсон хүчин, төгсөгчдийн ур чадвар, хэрэгцээ, шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлдэг бөгөөд боловсролын байгууллагын тасралтгүй хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. Сургалтын чанар, хөтөлбөрийн хөгжлийг тасралтгүй сайжруулахад хамтран ажиллаж буй багш, албан хаагч, төгсөгч, суралцагчдадаа амжилт хүсье