Монгол Улсын Ёс зүйн хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн "Хамтран ажиллая-Харилцан дэмжье" нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Уг аян нь албан хаагч, ажилтнуудын хамтач байдал, харилцан хүндлэл, хамтын ажиллагаа, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэ ажлын хүрээнд Их сургуулийн Ёс зүйн дэд хорооноос Сэтгэл судлалын институттэй хамтран өчигдөр /2026.11.05/ Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ёс зүйн хууль тогтоомжийн талаарх болон ёс зүйн зөрчилд өртөж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, ажлын байрны сэтгэл зүйд анхаарах асуудлын хүрээнд зөвлөмж өгч, ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээнд албан хаагчдыг хамруулсан юм.
2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бүрэлдэхүүн болон харьяа сургууль, институт, бүтцийн нэгжүүдэд хуваарийн дагуу сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.