Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Дотоод хэргийн их сургуулийн эмерит профессор, цагдаагийн хурандаа Ж.Долгорсүрэнгийн нэрэмжит “Цагдаагийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага” оюутны эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр /2026.11.05/ Их сургуулийн "Генерал" танхимд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхим жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм. “Цагдаа судлал”-ын магистр, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид болон бусад эрх зүйн их дээд сургуулийн суралцагчдын дунд зохион байгуулдгаараа онцлог юм.
Тус хуралд Цагдаагийн сургуулийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор (Ph.D), М.Эрдэнэбаяр, доктор, профессор цагдаагийн хурандаа Д.Булган нар оролцлоо.
Энэ хуралд 30 гаруй оюутан, сонсогчид эрдэм шинжилгээний илтгэл ирүүлснээс 2-р шатанд шилдэг 8 сонсогчийн илтгэлийг хэлэлцүүлж, батламж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Цагдаагийн байгууллагаас тусгай хэрэгсэл хэрэглэх үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал: олон улсын дэвшилтэт туршлагаас нэвтрүүлэх боломж сэдвээр Цагдаагийн сургуулийн 321 дүгээр дамжааны сонсогч Ц.Азжаргалын илтгэл тэргүүн байранд, Цахим орчинд хүн эрэн сурвалжлах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглахад хүний эрхийг хамгаалах зарим асуудал сэдвээр Цагдаагийн сургуулийн 3322 дугаар дамжааны суралцагч, цагдаагийн дэслэгч О.Буянхүү, цагдаагийн ахлагч Н.Адъяатөмөр нар дэд байранд, Цагдаагийн албаны тухай хууль: уламжлал, шинэчлэл сэдвээр Отгон тэнгэр их сургуулийн Эрх зүйн 3-р дамжааны оюутан Б.Буяндэлгэр, А.Лхагважав нар гутгаар байр эзэллээ.