Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн сонсогчдын цэргийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, тэсвэр хатуужил, сахилга бат, хурд хүч, авхаалж самбааг хөгжүүлэх зорилгоор "Спортын дөрвөн төрөлт" тэмцээн, “Цэрэгжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 17 эрэгтэй, 11 эмэгтэй нийт 28 сонсогч оролцож, ерөнхий цэргийн тактик, цэргийн байр зүй, буудлага, бие бялдрын бэлтгэлжилтийн даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдлөө.
Спортын тэмцээнийг шатар, теннис, сагс, волейбол гэсэн 4 төрлөөр зохион байгуулж, хошууч Т.Баяр-Эрдэнэ профессортой Инженер техникийн тэнхим нийлбэр дүнгээр тэргүүн байр эзлэн, шилжин явах цомын эзэн боллоо.
“Цэрэгжлийн аварга” шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр:
Эрэгтэй төрөлд:
I байр –442 дугаар дамжааны сонсогч Б.Бат-Оргил
II байр –444 дүгээр дамжааны сонсогч С.Сумъяабазар
III байр – 435 дугаар дамжааны сонсогч Б.Мөнхнасан
Эмэгтэй төрөлд:
I байр – 431 дүгээр дамжааны сонсогч Ж.Цолмон
II байр – 432 дугаар дамжааны сонсогч Б.Номинжин
III байр – 423 дугаар дамжааны сонсогч Т.Гансувд нар тэргүүлэв.
Тэмцээн нь сонсогчдын цэргийн мэргэжлийн ур чадварыг бодитой үнэлэх, өөрийгөө хөгжүүлэх идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, бие даан суралцах чадварыг хөгжүүлж байгаагаараа онцлогтой.
Тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн сонсогчдод баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!