Дотоод хэргийн их сургуульд өнөөдөр /2026.11.06/ Эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл зочилж, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл, лаборатори, судалгааны орчин, дэд бүтэцтэй танилцлаа.
Уулзалтад Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хил судлалын хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл оролцож, салбар дундын судалгаа, шинжилгээний чиглэлээр санал солилцов.
Мөн БНМАУ-ын болон ЗХУ-ын баатар, Батлан хамгаалахын сайд асан, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал, зөвлөмж өглөө.
Энэхүү уулзалт нь эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны нөөц, чадавхыг нэгтгэх, шинжлэх ухааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.