Олон төрөлт тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 01-08-ны өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотноо боллоо.
Тус тэмцээнд дэлхийн 27 орны 1000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Цагдаагийн сургуулийн 314 дүгээр дамжааны сонсогч Б.Алтансүх 16-17 насны, 75 кг-ын жинд барилдааны болон тулааны төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт тамирчин боллоо.
Тэмцээнд амжилттай оролцсон сонсогч Б.Алтансүхдээ баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе!